Сэтгэлийн минь үгийг дамжуулдаг болов уу?
Шивнэн хэлсэн хайрын минь үгс
Зүрх сэтгэлд чинь хүрдэг болов уу?
* * * * *
Хайртай гэдэг үгийг харамгүй хэлэх гэж чамдаа би дурласан
Хамт байж үргэлж чинийхээ дэргэд байх гэж чамдаа би татагдсан
Хагацахгүй байж үүрд чамтайгаа амьдрах гэж чамдаа би итгэсэн
Хорвоогийн хар цагаанд хайрандаа жаргах гэж чамайгаа би хайрласан...
* * * * *
Чамдаа л хайртай гэж би чихэнд чинь шивнэнэ
Чинийхээ төлөө гэж би хорвоод амьдарна
Чимххэн ч гэсэн хамтдаа байхдаа би чинь сэтгэлдээ баярладаг
Чамгүйгээр би хагас гэдгээ энэ биеэрээ мэдэрдэг...
* * * * *
Намайг хайрлах ганцхан чамдаа
Нандин бүхнээ зориулсан болохоор
Надад ирэх жаргал бүхэн зөвхөн чамтай минь хамт
Нар гэрлээр хорвоо дутавч
Нандин хайраар чамайгаа дутаахгүй ээ
Нас явж өтөл болсон ч
Нандин хайр минь хувирахгүй ээ...
* * * * *
Хайраа гэх болгонд чинь би баярладаг байсаан
Халамж тавих байх эж хардаг байсан
Хайртай гэх болгонд чинь би итгэдэг байсан
Халуун үнсэлтэнд чинь би уярдаг байсан
Харин одоо би шаналж байна
Хаа ч хамаагүй явчихмаар байна
Хайраас болж ингэж үзээгүй болохоор
Хэцүү байна надад
Сэтгэлтэй болоод үерхсэн би
Салах хувь заяатайгаа мэдсэнгүй
Хайр гэдэг зүйлтэй учирлаа гэтэл
Хаяад явна чинээ бодсонгүй
Хэцүү байна надад
Үнэхээр их шаналж байна
Уйлмаар байгаа сэтгэлийг минь аргадаач
Уруул дээр минь зөөлөн үнсээч гэмээр байгаач
Уучлашгүй алдаа хийсэн юм шиг миний сэтгэл
Улам ихээр шаналж байна...
Шаналах заяатай юм байлгүй энэ зүрх
Шийтгэх ёстой юм байлгүй бурхан намайг
Урсах тавилантай юм байлгүй энэ нулимс
Зогсох хяслантай юм байлгүй энэ хайр...
* * * * *
Бодохгүй байж чадахгүй зүрхийг минь уучил
Санахгүй байж тэвчихгүй сэтгэлийг минь уучил
Сэрэн сэртлээ хамт байх зүүдийг минь уучил
Урсахгүй байж дийлэхгүй нулимсыг минь уучил
Харахгүй байж зүрхлэхгүй нүдийг минь уучил
Чамд би ингэж дасна гэж төсөөлөөгүй
Чин сэтгэлээсээ татагдана гэж зүүдэлсэнгүй
Хатуу юмаа чиний сэтгэл
Харгис юмаа чиний хайр...
Сэтгэлийнхээ бурхнаас чамайг асуутал
Сэвтээлгүй хайрлах ёстой гэлээ
Зүрхнийхээ гүнд би чамайгаа нуугаад
Завсар үгүй хайрлахаар шийдлээ...
Тэргэл саран орчлонг гийгүүлж
Тэндээс чиний минь хайр гэрэлтэх мэт
Тас харанхуйн гүнд анивчих одод
Тэврэх бүрт мэдрэгдэх зүрхний чинь цохилт мэт...
Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Сайхан бүхний дээд юм гээд ганцхан чамайг хайрлая...
* * * * *
Сэтгэлд дасч итгэлд амилсан
Сэрэмгүй зүүдэнд минь биелсэн
Сэвтээж боломгүй хайр минь чи байгаасай
Үнэнэч ариун бодлын минь гүнд
Үргэлж гэрэлтэх чиний минь дүр
Үүрдийн хайрыг надад
Үнсэлтээрээ илгээгээсэй
Хайрласан чи минь үнэнч байгаасай
Хамтын жаргал минь үүрд байгаасай...
* * * * *
Саран тэнгэрт гэрэлтэх мөчид чи минь сайхан амраарай
Саруул тэнгэрт одод түгэхээр чи минь сайхан нойрсоорой
Сэтгэлдээ намайгаа л бодоод чи минь сайхан зүүд зүүдлээрэй
Сэрээд намайгаа л санаад чи минь msg бичээрэй...
* * * * *
Чинийхээ гараас чанга атгаад хэзээ ч тавихгүй
Чинийхээ урдаас чанга тэврээд хэзээ ч явуулахгүй
Чинийхээ уруулыг чанга үнсээд хэзээ ч салгахгүй
Чамдаа өгсөн халуун хайраа хэзээ ч хувиргахгүй...
* * * * *
Өглөө бүр алтан нар биднийг гийгүүлдгийн адил Би Чамд Хайртай
Үдэш бүр тэнгэрт гялалзах одод адил Би Чамд Хайртай
Өнө удаан үргэлжлэх цаг хугацаа адил Би Чамд Хайртай
Үүрд мөнхийн ертөнц адил Би Чамд Хайртай...
* * * * *
Чамайгаа л хайрлах гэж зүрхтэй болсон юм шиг
Чамайгаа л үнсэх гэж уруултай болсон юм шиг
Чамайгаа л хөтлөх гэж гартай болсон юм шиг
Чамтайгаа л амьдрах гэж энэ хорвоод мэндэлсэн юм шиг
Чин сэтгэл итгэл хайранд минь амилсан чамдаа
Чин үнэнчээр дурлажээ...
* * * * *
Хорвоод би чамайг хайрлахдаа
Хайрын гэгээн гэрлээр дутаахгүй
Хажууд чинь үүрд гялалзан бадарч
Хамтдаа л цугтаа л жаргана
Хагацал хэмээх гашуун амтыг
Хэзээ ч чамдаа амсуулахгүй
Хариуд нь харин чамаасаа би
Халуун дулаан сэтгэлийг л хүснэ
Гал мэт халуун бидний энэ учрал
Ганцхан удаа л тохиолдох үүрдийн аз жаргал байг
Гагцхүү тэр аз жаргалаар хоёулаа
Гар гараасаа барилцан хязгааргүй дурлалын далайд умбая...
* * * * *
Намайг хайрлах ганцхан чамдаа
Нандин бүхнээ зориулсан болохоор
Надад ирэх жаргал бүхэн зөвхөн чамтай минь хамт
Нар гэрлээр хорвоо дутавч
Нандин хайраар чамайгаа дутаахгүй
Нас явж өтөл болсон ч
Нандин хайр минь хувирахгүй...
* * * * *
Чамдаа л хайртай гэж би чихэнд чинь шивнэнэ
Чинийхээ төлөө гэж би хорвоод амьдарна
Чимххэн ч гэсэн хамтдаа байхдаа би чинь сэтгэлдээ баярладаг
Чамгүйгээр би хагас гэдгээ би энэ биеэрээ мэдэрдэг...